/ /

ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН ЭРХ ҮҮРЭГ

Цагдаагийн албаны тухай хуулийн 63.10 дахь хэсэгт заасны дагуу Олон нийтийн цагдаа дараахь эрх, үүрэгтэй:

1.гэмт хэрэг, зөрчил гарсан газар, ул мөрийг хамгаалах;

2.шаардлагатай хүний бичиг баримтыг шалгаж, оршин суугаа газрын хаягийг тогтоох;

3.хэв журам сахих талаар иргэн, хуулийн этгээдэд шаардлага тавих;

4.гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллагад хүргэх, хуульд заасан бол зөрчил үйлдсэн этгээдэд торгох шийтгэл оногдуулах;

5.хууль тогтоомжийг иргэдэд сурталчлан таниулах;

6.нийтийн хэв журам хамгаалах талаар хууль сахиулах байгууллага болон бусад хуулийн этгээдээс зохион байгуулж байгаа ажилд оролцох;

7.хуульд заасан үндэслэл, журмын дагуу биеийн хүч, энэ хуулийн 51.1.1, 51.1.3, 51.1.4, 51.1.5-д заасан нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх.

 

Загвар

ОЛОН НИЙТИЙН ЦАГДААТАЙ БАЙГУУЛАХ ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ

20... оны ... дүгээр сарын ....-ны өдөр                                        Улаанбаатар хот                                                                                             

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ гэрээг нэг талаас нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагыг төлөөлж.........................................................................................................., нөгөө талаас ....... оны .......дугаар сарын ......-ны өдрөөс олон нийтийн цагдаагаар томилогдсон ............................ овогтой .............................. нар Цагдаагийн албаны тухай хууль, Олон нийтийн цагдаагийн дүрэм зэрэг эрх зүйн актыг үндэслэн харилцан тохирч, энэхүү хөдөлмөрийн гэрээг /цаашид “гэрээ” гэх/ байгуулав.

1.2. Олон нийтийн цагдаа нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Олон нийтийн цагдаагийн дүрэм, Олон нийтийн цагдаагийн таних тэмдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас өмсөж хэрэглэх журам болон бусад хууль тогтоомж, эрх зүйн актыг мөрдөж, энэ гэрээнд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

Хоёр. Олон нийтийн цагдаагийн үйл ажиллагааны чиглэл  

2.1. Нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага болон харьяа газар, хэлтсийн /тасаг, хэсгийн/ удирдлага дор гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах чиглэлээр ажиллана.

2.2. Дүрэмд зааснаар олон нийтийн цагдаагаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах үйл ажиллагааг салган, дангаар гүйцэтгүүлж болно.

2.3. Олон нийтийн цагдааг нутаг дэвсгэрийн онцлог, эрүү, хэв журмын нөхцөл байдал, ажлын ачааллыг харгалзан хуульд зааснаас бусад чиглэлээр дүрэм, гэрээнд зааснаар цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллуулж болно.

Гурав.Талуудын эрх

3.1. Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын эрх:

3.1.1. Олон нийтийн цагдаагийн үйл ажиллагаанд бүх хэлбэрээр хяналт тавих;

3.1.2. Олон нийтийн цагдааг урамшуулах, шагнах болон хариуцлага хүлээлгэх талаар нутгийн өөрөө удирдах байгууллагын удирдлага, холбогдох байгууллагад санал гаргаж, шийдвэрлүүлэх;

3.1.3. Олон нийтийн цагдаагийн хувийн хэрэгт шаардлагатай материал, баримтыг өөрөөс нь болон холбогдох байгууллагаас гаргуулж авах;

3.1.4. Эргүүл хийх газар, чиглэлийг “Цагдаагийн эргүүл, харуулын дүрэм”-д заасны дагуу тогтоох;

3.1.5. Олон нийтийн цагдаатай гэрээ цуцалсан тохиолдолд түүнд тавьж олгосон хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас, нэг бүрийн, хамгаалах тусгай хэрэгслийг хураан авах;

3.1.6. Гэрээ цуцлагдсан иргэн хөдөлмөрийн аюулгүй байдлын хувцасны эдэлгээний үнийн зөрүү төлөхөөс зайлсхийсэн тохиолдолд Хөдөлмөрийн тухай хууль, Иргэний хуульд зааснаар харьяа шүүхэд хүсэлт гарган асуудлыг шийдвэрлүүлэх;                  

3.1.7. Олон нийтийн цагдаа нь албаны үнэмлэх, хангалтаар тавьж олгосон хувцас, нэг бүрийн, хамгаалах тусгай хэрэгслийг гээгдүүлсэн, үрэгдүүлсэн тохиолдолд нөхөн төлүүлэх;

3.1.8. Олон нийтийн цагдаагаас гаргасан өргөдөл, хүсэлтийг хүлээн авч 14 хүртэлх хоногийн чөлөө, урамшуулал олгох эсэхийг шийдвэрлэх;

3.1.9. Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, сунгах, цуцлах талаар санал гаргах;

3.1.10. Хууль, дүрэм, гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, зохих ёсоор гүйцэтгээгүй, чөлөө, зөвшөөрөлгүй ажил тасалсан, хариуцлага алдсан олон нийтийн цагдаагийн урамшууллыг хасах, олгохгүй байх;

3.1.11. Олон нийтийн цагдааг батлагдсан хуваарь, төлөвлөгөөний дагуу мэргэжил, ур чадвараа дээшлүүлэх сургалтад хамруулах.

3.2. Олон нийтийн цагдаагийн эрх:

3.2.1. Хариуцсан нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эргүүл хийх, гэмт хэрэг, зөрчлийн газар, ул мөрийг хамгаалах;

3.2.2. Шаардлагатай хүний баримт бичгийг шалгаж, оршин суугаа газрын хаягийг тогтоох;

3.2.3. Хэв журам сахих талаар иргэн, хуулийн этгээдэд шаардлага тавих;

3.2.4. Гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллагад хүргэх, хуульд заасан бол зөрчил үйлдсэн этгээдэд торгох шийтгэл оногдуулах;

3.2.5. Хууль тогтоомжийг иргэдэд сурталчлан таниулах;

3.2.6. Нийтийн хэв журам хамгаалах талаар хууль сахиулах байгууллага болон бусад хуулийн этгээдээс зохион байгуулж байгаа ажилд оролцох;

3.2.7. хуульд заасан үндэслэл, журмын дагуу биеийн хүч, Цагдаагийн албаны тухай хуулийн 51.1.1, 51.1.3, 51.1.4, 51.1.5-д заасан нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх;

3.2.8. Хариуцсан нутаг дэвсгэрийн аж ахуй нэгж, байгууллага, гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй газар, этгээдийн талаар судалгааг хийж, цагдаагийн байгууллагыг мэдээллээр хангах;

3.2.9. Захиргааны хяналтад байгаа этгээдтэй ажиллах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах;

3.2.10. Байгаль орчныг хамгаалах, жуулчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр нутгийн өөрөө удирдах байгууллагаас хэрэгжүүлж буй хөтөлбөр, арга хэмжээнд оролцох;

3.2.11. Хууль тогтоомжид заасан бусад эрх эдлэх.

Дөрөв. Талуудын хүлээх үүрэг 

4.1. Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын хүлээх үүрэг:

4.1.1. Олон нийтийн цагдаагийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажиллах;

4.1.2. Үүрэг гүйцэтгэж байгаа олон нийтийн цагдаад шаардлагатай тохиолдолд холбооны болон нэг бүрийн, хамгаалах тусгай хэрэгсэл тавьж олгон ашиглалтад  хяналт тавих;

4.1.3. Тухайн нутаг дэвсгэрт олон нийтийн цагдаагаар ажиллаж байгаа болон ажиллахаар хүсэлт гаргаж судлагдсан иргэдийн мэдээллийг санд шивж оруулах,  хувийн хэрэг бүрдүүлж, хөтлөх, баяжилт хийх ажлыг хүний нөөцийн мэргэжилтэн хариуцан хийх;

4.1.4. Олон нийтийн цагдааг нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн бус байгууллагатай хамтран мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлэх сургалтад хамруулах ажлыг зохион байгуулах;

4.1.5. Олон нийтийн цагдаагийн ажлын үр дүнг сар тутам дүгнэх, шагнаж урамшуулах, урамшууллыг нэмэгдүүлэх, хасах саналыг нутгийн өөрөө удирдах байгууллагад хүргэх;

4.1.6. Олон нийтийн цагдааг зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд өдрийн 8 цагаас илүүгүйгээр үүрэг гүйцэтгүүлэхгүй байх, дангаар нь ажиллуулахгүй байх;

4.1.7. Олон нийтийн цагдаагийн урамшуулал, бусад шаардагдах санхүүжилтийг тухайн Аймаг, нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зардлаас шийдвэрлүүлэх;

4.1.8. Олон нийтийн цагдаагийн ажилдаа ирэх, буцах үед хөдөлмөр аюулгүй байдлын тусгай хувцсыг нь хэрэглүүлэхгүй байх үүднээс тусгайлсан өрөө, шүүгээ зэрэг эд зүйлсээр хангах асуудлыг шийдвэрлэх;

4.1.9. Олон нийтийн цагдаагийн ажлын байр буюу ажиллах нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр саналыг нутгийн өөрөө удирдах байгууллагад танилцуулан шийдвэрлүүлэх, шаардлагатай техник хэрэгслээр хангах.

4.2. Олон нийтийн цагдаагийн хүлээх үүрэг:

4.2.1. Цагдаагийн албаны тухай хуулийн 63.10, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 10.2.3-т заасны дагуу архидан согтуурч, нийтийн хэв журмын зөрчил гаргаж байгаа этгээдийн  үйлдлийг нь таслан зогсоох, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн ухаангүй хүнийг эмнэлгийн байгууллага, яаралтай түргэн тусламжийн эмчид хүлээлгэн өгөх;

4.2.2. Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах талаар хууль сахиулах байгууллага болон аж ахуйн нэгж,төрийн болон төрийн бус байгууллагаас зохион байгуулж байгаа ажилд идэвхтэй оролцох;

4.2.3. Мэргэжил, ур чадвараа дээшлүүлэх сургалтад хамрагдаж, идэвх санаачлагатай ажиллах;

4.2.4. Олон нийтийн цагдаагийн таних тэмдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас, нэг бүрийн, холбооны болон хамгаалах тусгай хэрэгслийг зөвхөн албан үүргээ гүйцэтгэх үедээ хэрэглэхдээ холбогдох журам, зааврыг мөрдөх;

4.2.5. Олон нийтийн цагдаагийн дүрэм, энэ гэрээнд заасан ажил үүргээ хариуцлагатай гүйцэтгэж, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, ажлынхаа үр дүнг сар бүр нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад тайлагнан, дүгнүүлэх;

4.2.6. Нутгийн өөрөө удирдах байгууллага, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дотоод журмыг мөрдөн ажиллах;

4.2.7. Олон нийтийн цагдаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах болон бусад үйл ажиллагаа явуулах явцдаа олж мэдсэн төрийн болон хувь хүний мэдээллийн нууцыг задруулахгүй байх;

4.2.8. Олон нийтийн цагдаа нь цагдаагийн албаны нэр хүндийг унагах, гутаахгүй байх, өөрийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарсан аливаа хохирлыг өөрөө хариуцах;

4.2.9. Онцгой нөхцөл байдал үүссэн, нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагаас зарласан, түргэн цугларалтын үед нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын холбогдох албан тушаалтан, нутгийн өөрөө удирдах байгууллагын удирдлага, ажилтнаас үүрэг, чиглэл авч, тэдний удирдлагад үүрэг гүйцэтгэн ажиллах;

4.2.10. Хариуцсан нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эргүүл хийх, гэмт хэрэг, зөрчлийн газар, ул мөрийг хамгаалах;

4.2.11. Шаардлагатай хүний баримт бичгийг шалгаж, оршин суугаа газрын хаягийг тогтоох;

4.2.12. Хэв журам сахих талаар иргэн, хуулийн этгээдэд шаардлага тавих;

4.2.13. Гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллагад хүргэх, хуульд заасан бол зөрчил үйлдсэн этгээдэд торгох шийтгэл оногдуулах;

4.2.14. Хууль тогтоомжийг иргэдэд сурталчлан таниулах;

4.2.15. Нийтийн хэв журам хамгаалах талаар хууль сахиулах байгууллага болон бусад хуулийн этгээдээс зохион байгуулж байгаа ажилд оролцох;

4.2.16. Гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдээлэх;

4.2.17. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүний шалтгаан нөхцөл, хор холбогдлыг олон нийтэд тайлбарлан таниулах;

4.2.18. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэн, төрийн байгууллага, хуулийн этгээдтэй хамтран ажиллах, хяналт шалгалтын ажилд хамтран оролцох;

4.2.19. Хариуцсан нутаг дэвсгэрийн харъяалал зөрчиж үйл ажиллагаа явуулах, гэрээгээр хүлээсэн үүргээ бусдаар гүйцэтгүүлэх, эдлэх эрхээ бусдад шилжүүлэх, давхар ажил эрхлэхгүй байх;

4.2.20. Гэрээ цуцлагдсан тохиолдолд албанаас олгосон хөдөлмөрийн аюулгүй байдлын хувцас, холбоо, нэг бүрийн, хамгаалах тусгай хэрэгслийг хураалгах, эдэлгээний хугацаа дуусаагүй үнийн зөрүүг нөхөн төлөх;

4.2.21. Албаны үнэмлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлын хувцас, хамгаалах хэрэгслийг гээгдүүлсэн, үрэгдүүлсэн тохиолдолд нөхөн төлөх.

Тав. Ажлын цаг, ажиллах нөхцөл, баталгаа

5.1. Олон нийтийн цагдаа нь өдрийн 8 цагаар үүрэг гүйцэтгэж, шаардлагатай үед уртасгасан цагаар, түүнчлэн шөнийн цагаар дуудагдан ажиллахдаа цагдаагийн албан хаагчийн хамт үүрэг гүйцэтгэн ажиллаж болно.

5.2. Олон нийтийн цагдаа нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд ажиллана. Хэвийн ажиллах нөхцлөөр хангах ажлыг нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага хариуцна.

5.3. Олон нийтийн цагдаагийн хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж дэмжлэг үзүүлнэ.

5.4. Олон нийтийн цагдаагийн хууль ёсны шаардлагыг зориуд үл биелүүлсэн, биелүүлэхгүй байхыг уриалсан, эсэргүүцсэн, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь санаатай саад учруулсан, албан үүрэгтэй нь холбогдуулан олон нийтийн цагдаагийн ажилтан, түүний гэр бүлийн гишүүдийг доромжилсон, гүтгэсэн, заналхийлсэн, хүч хэрэглэсэн этгээдэд эрүүгийн болон холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

5.5. Ажилтныг өөр ажилд шилжүүлэх буюу байгуулсан гэрээг цуцлах асуудлыг хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, гэрээнд заасан үүргийн биелэлтийг харгалзан  шийдвэрлэнэ. 

5.6. Олон нийтийн цагдаа хуульд заасан эрхээ эдэлж, үүргээ гүйцэтгэх бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан “Иргэдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлэх баталгаа”-гаар хангагдана.

5.7. Ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, нийгмийн халамжийн тухай асуудлыг тухайн шатны Засаг дарга хариуцна.

5.8. Олон нийтийн цагдаагийн ээлжийн амралт олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, нийгмийн халамжийн асуудлыг хөдөлмөрийн тухай хуульд зааснаар шийдвэрлэнэ.

5.9. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ээлжийн амралтыг жилд нэг удаа эдэлнэ.

5.10. Олон нийтийн цагдаа нь бэртэж гэмтсэн, амь нас үрэгдсэн тохиолдол бүрт Хөдөлмөрийн тухай хуулийн 97-р зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 269-р тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлах бүртгэх дүрэм”-ийн үйлдвэрлэлийн осолд орсон эсэхийг тогтоосны дараа Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан баталгаа хамаарах эсэхийг шийдвэрлэнэ.

Зургаа. Олон нийтийн цагдааг удирдлагаар хангах, хяналт тавих

6.1. Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын удирдлага, хяналт:

6.1.1. Олон нийтийн цагдаагийн өдөр тутмын үйл ажиллагаанд цагдаагийн газар, хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, хариуцсан ахлах байцаагч, хэсгийн байцаагч нар хяналт тавьж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана.

6.1.2. Олон нийтийн цагдаа нь үүрэг гүйцэтгэх үедээ цагдаагийн алба хаагчтай байнгын холбоотой байж, хамтран ажиллаж, харилцан бие биедээ дэмжлэг үзүүлнэ.

6.1.3. Олон нийтийн цагдаагийн таних тэмдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас, нэг бүрийн, холбооны болон хамгаалах тусгай хэрэгслийг дүрэм, журмын дагуу хэрэглэж байгаад хяналт тавина.

6.1.4. Олон нийтийн цагдаагийн хууль болон дүрмээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, иргэдтэй харьцах харьцаанд хяналт тавина. 

6.1.5. Олон нийтийн цагдаагийн ажлын үйл ажиллагаа, ажлын үр дүнд хяналт тавина. 

6.1.6. Нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага олон нийтийн цагдаагийн дүрэм, гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлт, ажлын тайланг сар бүр Засаг даргад хүргүүлнэ.

Долоо. Олон нийтийн цагдаад олгох урамшил

7.1. Олон нийтийн цагдаагийн урамшлыг гэрээгээр хүлээсэн ажил, үүргийн биелэлтийг үндэслэн гэрээнд заасны дагуу олгоно.

7.2. Аймаг, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн .......... оны ........дугаар сарын ......-ны өдрийн ........дугаар тогтоолд заасны дагуу......................................................................................................... төгрөгийн урамшууллыг сар бүр олгоно.

7.3. Нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагаас олон нийтийн цагдаагийн сарын ажлын үр дүнг харгалзан урамшлын хэмжээг тодорхой хувиар нэмэгдүүлэх буюу хасах саналыг Цагдаагийн албаны тухай хуулийн 63.8-д заасны дагуу шийдвэрлүүлнэ.

7.4. Ажилдаа идэвх санаачлагатай, үр бүтээлтэй ажилласан, онцгой үүрэг гүйцэтгэсэн олон нийтийн цагдааг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 13.1-д заасан үндэслэл, журмын дагуу урамшуулна.

7.5. Зайлшгүй шаардлагаар нийтээр амрах баярын өдөр болон илүү цагаар, долоо хоногийн амралтын өдөр ажиллуулсан бол ажилласан өдрөөр тооцож нөхөн амраана.

7.6. Олон нийтийн цагдаагийн сар бүр хийсэн ажлын үр дүнг шалгуур үзүүлэлтээр дүгнэж, тавигдах шаардлагад хүрээгүй тохиолдолд урамшууллын хэмжээг хасч болно.

7.7. Сумдад ажиллаж байгаа олон нийтийн цагдаагийн сарын ажлын үр дүнг тухайн сумын хэсгийн төлөөлөгч дүгнэж, урамшлын хэмжээг нэмэгдүүлэх буюу бууруулах саналыг сумын Засаг даргад гаргана.

Найм. Гэрээ хүчин төгөлдөр болох, сунгах,цуцлах, нэмэлт, өөрчлөлт оруулах 

8.1. Гэрээ ньталууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно.

8.2. Гэрээг 1 жилийн хугацаагаар байгуулна.

8.3. Гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бол гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцож, гэрээнд сунгалт хийсэн тухай тэмдэглэл хийж, албажуулна.

8.4. Гэрээний үр дүн, биелэлтийг харгалзан Олон нийтийн цагдаагийн жил бүр гүйцэтгэх ажлын чиглэл, онцлогт тохируулан шинэчлэн байгуулж, нэмэлт өөрчлөлт оруулж болно.

8.5. Гэрээ байгуулсан эрх бүхий албан тушаалтны санал,шийдвэрээр гэрээний холбогдох зүйл заалтад өөрчлөлт оруулж болно.

8.6. Гэрээний аль нэг тал гэрээ байгуулсанаас хойш гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээг цуцлах хүсэлт гаргасан, талууд гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцалж болно

8.7. Олон нийтийн цагдаа дүрэм болон энэ гэрээнд заасан ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй болон иргэдээс гаргасан гомдол батлагдсан, үүрэг гүйцэтгэх хугацаанд, ажлын байранд, эсхүл хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас өмссөн үедээ архи, согтууруулах ундаа хэрэглэсэн, цагдаагийн албаны нэр хүндийг унагасан, гутаасан үйл ажиллагаа явуулсан зэрэг зөрчил гаргасан нь тогтоогдсон бол гэрээг цуцална.

 

 

ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:                                               /                                           /

ОЛОН НИЙТИЙН ЦАГДАА:                                       /                                            /

 

 

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна